Улс, аймаг, сум орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж Монгол Улсын төрийн дээд одон,медалиар шагнагдсан иргэдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.
Шагналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Цолмон, аймгийн Засаг дарга Ш.Ёл, Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Ц.Идэрбат, У.Отгонбаяр, М.Ганхүлэг нар гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор:
1.Баянтүмэн сумын 3-р багийн малчин Лувсанбалдагийн Пүрэвдорж
2.Авто тээврийн төвийн ахмад тээвэрчин Цэрэндоржийн Эрдэнэцогт
3.Авто тээврийн төвийн ахмад тээвэрчин Лувсандоржийн Цэрэндалхаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас одон”-оор:
1.Халхгол сумын Ялалт багийн малчин Гэндэнгийн Сүхбаатар
2.Халхгол сумын Ялалт багийн Ерөнхий боловсролын бага сургуулийн захирал Доржийн Оюунцэцэг
3.Халхгол сумын Ялалт нэгдлийн малчин Рагчаагийн Балжинням
4.Халхгол сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Хишгээгийн Даваасүрэн
5.Хилийн цэргийн 0132-р ангийн ахлах ахлагч, ахмад хилчин Ухнаагийн Эрдэнээ
6.Баяндун сумын Эрүүл мэндийн төвийн ахмад ажилтан Дагдангийн Алтантуяа
7.Баяндун сумын Эрүүл мэндийн төвийн ахмад ажилтан Лхамжавын Лхамсүрэн 8.Хэрлэн сумын 7 дугаар багийн ахмад настан Мятавын Нарангэрэл
9.Чойбалсан сумын 3 дугаар баазын ахмад ажилтан Жанцандаваагийн Энхтуул
10.“8 өргөө” СӨХ-ийн ахмад ажилтан Намсрайн Байгалмаа
11.“Наран өргөө” СӨХ-ийн ажилтан Жигжидсүрэнгийн Очирням
12.Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Соёл урлагийн хэлтсийн дарга Лувсангомбын Идэрбат
13.“Гоёмсог алхаа” ТББ-ын багш Аръяадарийн Оюундарь
14.“Мөнгөн Хэрлэн” авто сургуулийн ажилтан Гонгорын Найман
15.Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн ахмад багш Лувсангийн Сарантуяа

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар:
1.“Хэрлэнгийн баръяа” чуулгын уртын дуучинХишигсайханы Хишигдэлгэр
2.Баяндун сумын Эрүүл мэндийн төвийн бага эмч Майдарын Өлзийчимэг
3.Эрүүлийг хамгаалах газрын ахмад ажилтан Тогтохын Урантуяа
4.Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Батсүхийн Хасархүү нар тус тус шагнагдлаа.