“Дорнод аймгийн бөхийн хөгжлийн төлөө” уулзалт боллоо

2 долоо хоног
“Дорнод аймгийн бөхийн хөгжлийн төлөө” уулзалт боллоо
Өнөөдөр Улаанбаатар хотноо“Дорнод аймгийн бөхийн хөгжлийн төлөө” уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтыг УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн санаачлан зохион байгуулсан бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж, Улсын Заан Д.Анар болон аймгийн Бөхийн холбооны төлөөлөл, бөхчүүд оролцлоо.
Уулзалтын хүрээнд Дорнод аймаг дахь үндэсний бөхийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар нээлттэй ярилцаж, санал солилцсон юм