УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

2 долоо хоног
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Аймгийн төр, нутгийн захиргааны төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын Удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай хуралдаанд аймгийн Мал эмнэлгийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв тус тус мэдээлэл танилцууллаа.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат нийт байгууллагын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.
1. Аймгийн хэмжээнд бүх нийтийн хог цэвэрлэгээг бүх нийтийн оролцоог ханган сайн зохион байгуулах,
2. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх ажлын хэсэгт орсон мэргэжлийн байгууллагууд эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх ажлыг шуурхай зохион байгуулах,
3. Агентлаг, хэлтэс, төсөвт байгууллагууд чиг үүргийн хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Бодлогын хороодтой уялдаа холбоотой ажиллаж, мэдээллээр хангах,
4.Статистикийн тоон мэдээллийг тухай бүр авч ажиллах, аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт бүхий тоон мэдээллүүдийг бодитой тайлагнах,
5. Байгууллагын мэдээллийн ажилтныг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор хангах, төрийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх ажлыг тогтмол зохион байгуулах,
6. Салбарын хэмжээнд дутагдалтай боловсон хүчний судалгааг тогтмол хийж, аймгийн Засаг даргын нэрэмжит “Нутгийн ирээдүй” тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломжийг судалж, сул орон тоог нөхөх ажлыг зохион байгуулах,
7. МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийг түшиглэн судалгаа шинжилгээний ажлыг хийх, уялдаа холбоог сайжруулж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад,
8. Мал эмнэлгийн салбарт зоотехникч нарыг сургах ажлыг зохион байгуулахыг аймгийн Мал эмнэлгийн газарт,
9. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүүхэд хөгжлийн дугуйлангийн судалгаа гаргаж танилцуулахыг аймгийн Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт,
10. Улаанбурхан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллахыг аймгийн Эрүүл мэндийн газарт тус тус даалгалаа.