Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банкны хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн дагуу “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-д Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн А0502 дугаартай 50 км авто замын их засварын ажил багтсан.
Одоогоор тус ажил Дэлхийн банкны зээлээр төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулах хорооны үнэлгээний шатанд хянагдаж байгаа бөгөөд сонгон шалгаруулах үнэлгээ нь гурван үе шаттай хэрэгжих юм.
Өнөөдрийн байдлаар 6 аж ахуйн нэгж уг ажлыг гүйцэтгэхээр санал ирүүлээд байгаа бөгөөд үнэлгээний ажил үргэлжилж байна.