ШУУРХАЙ ХУРАЛДААНААР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

6 цаг
ШУУРХАЙ ХУРАЛДААНААР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Аймгийн төр, нутгийн захиргааны төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай хуралдаанд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга Ш.Ёл дараах үүрэг чиглэлийг өглөө.
1. “Бүсчилсэн хөгжил” Зүүн бүсийн зөвлөгөөний бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Зүүн бүсийн зөвлөгөөний зохион байгуулах дэд ажлын хэсэгт,
2. Чойбалсан хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ногоон зүлэг, цэцэг тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийг аймгийн Байгаль орчны газар,
3.Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ Аймгийн төв талбайн засварын ажлыг эхлүүлэх,
4. Аймгийн ИТХ-аар аймаг, бүсийн хэмжээнд шийдвэрлэх асуудлыг хэлэлцэн батлахтай холбоотойгоор ажлын хэсгүүд ажлыг үр дүнтэй шуурхай зохион байгуулах.
Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий дараах үүрэг чиглэл өглөө.
1. “Бүсчилсэн хөгжил” Зүүн бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулах өдрүүдэд замын хөдөлгөөнд хяналт тавих, зам засварын ажлыг оновчтой зохион байгуулахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Цагдаагийн газарт,
2. Зөвлөгөөнд танилцуулах байгууллага болон оролцогчдын очиж танилцах газруудын танилцуулгыг шторк, бичлэгээр үзүүлэхэд урьдчилан бэлтгэх,
3. Газар эзэмших, ашиглах журмын өөрчлөлтийн мэдээллийг ирэх 7 хоногийн шуурхай хуралдаанд танилцуулахыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт,
4. Шуурхай хуралдаанд мэдээлж байгаа мэдээллийг түгээж ажиллахыг бүх байгууллагын дарга нарт тус тус үүрэг болголоо.