Хүүхдийн баярын хүрээнд "Тусгаар тогтнолын талбай"-д хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн бараа, бүтээгдэхүүнд Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Эрүүл мэндийн газрын хяналтын улсын байцаагч нар хамтран хяналт шалгалт хийн ажиллаж байна.

Эцэг, эхчүүд хүүхдүүддээ хаяг, шошгогүй, үйлдвэрлэсэн огноо, хадгалалтын горим нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг зөвлөхийг уриалж байна.