Аймгийн Засаг дарга Ш.Ёлын Бүгд Найрамдах Солонгос Улсын албаны төлөөлөлтэй хийсэн уулзалтын үр дүнд “Чандмань тал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Түвшин, БНСУ-ын “Гүнжү” асфальт бетоны үйлдвэрийн дарга Вон Жин Иеонтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
“Гүнжү” асфальт бетоны үйлдвэрийн дарга Вон Жин Иеон: Монгол инженерүүдийг Солонгос улсын зам барих арга технологиос суралцуулж, туршлага судлах,
-Солонгос улсаас барилга, зам талбайн инженер болон архитектурыг авчирч, туршлага судлах, орчин үеийн барилгын хөгжил, загвар хийцийг судлах,
-Барилга байгууламж, зам талбай болон архитектурын чиглэлээр залуучуудыг суралцуулахад дэмжиж ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
Цаашид талууд санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хөрөнгө оруулалт хийх боломжтой онцоллоо.