ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ДАШБАЛБАР СУМАНД АЖИЛЛАЛАА

1 хоног
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖЛЫН ХЭСЭГ  ДАШБАЛБАР СУМАНД АЖИЛЛАЛАА
Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзийгөөр ахлуулсан зөвлөн туслах ажлын хэсэг Дашбалбар суманд ажиллаж төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сумын түвшинд үнэлж, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хяналт шинжилгээ-үнэлгээний хэлтэс болон аймгийн Байгаль орчны газрын холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байна.
Энэ үеэр төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилттэй танилцах хүрээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан хууль, тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилт, орон нутагт авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны явцад дүн шинжилгээ хийж, сумын удирдлагуудтай санал солилцов.
Мөн сумын ЗДТГ, багийн Засаг дарга, төрийн байгууллагуудын албан хаагчдад холбогдох чиглэлээр зөвлөмж өгч, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь судлан шийдвэрлэх арга замуудыг танилцууллаа.