Явган аялагч спортын мастер Д.Очирхуяг Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойд зориулан тэмдэглэлт аялал хийж, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүргээс гарсан байна. Тэрбээр ээжийнхээ төрсөн нутагт хүндэтгэл үзүүлэн, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрийг явган туулж, өнөөдөр манай аймагт хүрэлцэн ирлээ.