Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Төрийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлах офицеруудын чуулга уулзалт”-ыг угтан хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Эх оронч үзэл – Үндэсний бахархал” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны нэгдүгээр үе шатыг зохион байгууллаа.
Тус уралдаанд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 17 сургуулийн 167 сурагч оролцож, өөрийн үзэл бодол, эх оронч сэтгэлгээ, үндэсний бахархлаа илэрхийлсэн эсээгээ ирүүлснээс:
-Тэргүүн байр – Хэрлэн сумын Ерөнхий боловсролын Хан-Уул сургуулийн 12в ангийн сурагч А. Ганболор
-Дэд байр – Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч М. Гүнжинцэцэг
-Гутгаар байр – Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Э. Чингүнэ
-Дөтгөөр байр – Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 10д ангийн сурагч Ү. Гоомарал
-Тавдугаар байр – Хэрлэн сумын Ерөнхий боловсролын Шинэ хөгжил сургуулийн 10б ангийн сурагч Б. Халиун нар шалгарлаа.
Уралдааны тэргүүн байранд шалгарсан А.Ганболорын эсээ нь улсын хэмжээнд зохион байгуулагдах дараагийн шатны уралдаанд оролцох эрхтэй болж байгаа юм.
Уг уралдааны нэгдүгээр шатны Тэргүүн байрын шагналыг аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб, дэд байрын шагналыг Зэвсэгт хүчний 327 дугаар анги, 085 дугаар тусгай салбар, гутгаар байрын шагналыг Зүүн бүсийн төв Онцгой байдлын газар, Тагнуулын Ерөнхий газрын Дорнод аймаг дахь газар, дөтгөөр байрын шагналыг аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тавдугаар байрын шагналыг Хилийн цэргийн 0132 дугаар анги, Шүүхийн шинжилгээний төв тус тус хариуцан зохион байгууллаа.