2025 оны хаврын тариалалтын ажлын явц 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Аймгийн хэмжээнд энэ жил нийт 32.8 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөснөөс 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 22,863 га-д тариалалт хийгээд байна.
Тодруулбал:
• 11,051 га-д улаан буудай
• 551 га-д бусад үр тариа
• 837 га-д малын тэжээл
• 2737 га-д тосны ургамал
• 7400 га-д эмийн ургамал
• 105.1 га-д төмс
• 69.5 га-д хүнсний ногоо
• 113 га-д жимс, жимсгэнэ
Тариалалтад нийт 27 иргэн, аж ахуйн нэгж үр тарианы чиглэлээр, 1227 иргэн төмс, хүнсний ногооны чиглэлээр оролцож байна.