Аймгийн хэмжээнд энэ жилийн өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан нийт 8,341 толгой мал, амьтан зүй бусаар хорогдоод байна.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар 14 суманд 23 ажлын хэсэг байгуулагдаж, 7,208 толгой мал, амьтны сэг зэмийг цуглуулан, 14 цэгт төвлөрүүлэн булж устгах ажиллагааг зохион байгуулсан.
Мөн 407,543 м2 талбайд халдваргүйтгэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бөгөөд одоогийн байдлаар ажлын явц 86.4 хувьтай үргэлжилж байна.