Албан хэрэг хөтлөлтийн бүтэц, зохион байгуулалт түүний онцлог, тэдгээрийн уялдаа холбооны талаар мэдлэг эзэмшүүлж, сургалтын орчин үеийн идэвхтэй арга зүйг ашиглан баримт бичгийн шаардлагад нийцүүлэн зохион бүрдүүлж, хадгаламжийн нэгжийг зөв бүрдүүлэх чадварыг дээшлүүлэх, энэ онд болох Архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэгийн бэлтгэл ажлыг хангах зорилго бүхий сургалтыг Монголын Архивчдыг дэмжих холбоо ТББ-ын нарийн бичгийн дарга, Архивчдын хөгжил сургалт, арга зүйн төвийн сургагч багш Б.Батхишиг зохион байгуулж байна.
Тус сургалтад аймгийн төсөвт байгууллагуудын 60 гаруй архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчид хамрагдаж байна.