Монгол Улсын Засгийн газрын Батлан хамгаалах зарим чиг үүргийг Дорнод аймагт төлөөлөн 2025 оны гэрээнд зааснаар дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн сургалтын материаллаг баазыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Өнөөдөр /2025.06.17/ АЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа О.Ганзориг Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Чойбалсан цэргийн хүрээний цэргийн цагдаагийн тасаг, 065 дугаар ангийн 085 дугаар тусгай ротод аймгийн Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 35 нэр төрлийн тоног төхөөрөмж, бараа материалыг хүлээлгэн өглөө.