Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь 21 аймаг дахь салбар хэлтсүүдээрээ дамжуулан ахмадуудын цахим ур чадварыг дээшлүүлэх, харилцаа холбоо, мэдээллийн технологийн талаарх ойлголт, мэдлэг олгох "Хурдан" клубийг байгуулан ажиллаж байгаа юм.
Ахмадуудын цахим хэрэглээ, цахим ур чадвар болон технологийн дэвшлийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, тэдний идэвх оролцоонд тулгуурлан нийгэмд эергээр нөлөөлөх “Цахим элч” нарыг бэлтгэх зорилготойгоор Засаг даргын дэргэдэх ахмадын "Хурдан" клуб өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон 50 гаруй ахмад оролцсон бөгөөд одоогоор 120 гаруй ахмад гишүүнээр элсээд байна.