МУИС-ИЙН ЗҮҮН БҮСИЙН СУРГУУЛИЙН 33 ДАХЬ ТӨГСӨЛТИЙН БАЯР БОЛЛОО

1 хоног
МУИС-ИЙН ЗҮҮН БҮСИЙН СУРГУУЛИЙН  33 ДАХЬ ТӨГСӨЛТИЙН БАЯР БОЛЛОО
Дорнод аймаг дахь МУИС-ийн зүүн бүсийн сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын төгсөлтийн “Мэргэжлийн диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа” боллоо.
Ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат оролцож, төгсөгчдөд халуун баяр хүргэн, “Мэргэжлийн шилдэг төгсөгч” болон нийт төгсөгчдөд мэргэжлийн дипломыг гардууллаа.
Энэ хичээлийн жилийн хаврын улирлын төгсөлтөөр тус сургуулийг 11 хөтөлбөрийн хүрээнд бакалаврын 8, магистрын 3, нийт 77 суралцагч төгсөж байна.