Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, уул ус, газар лусаа дээдлэн шүтэж, аргадах эртний уламжлалт зан үйл болох Халхголын тахилга өнөөдөр боллоо.
Тахилгын ёслолд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Халхгол сумын удирдлагууд болон нутгийн иргэд өргөнөөр оролцлоо.
Энэ үеэр аймгийн Бурхан шашны төв “Данриг Данжаалин” хийдийн лам хуврагууд газар лусын ном айлдаж, Халхгол сумын Соёлын төвийн уран бүтээлчид болон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид урлагийн тоглолт үзүүлж, хүчит бөхийн барилдааныг зохион байгууллаа.