ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДЫН СУМЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

3 хоног
ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДЫН СУМЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Аймгийн Эрүүл мэндийн газар, Дорнод аймаг дахь МСЭМХ-ны салбар хорооноос сумын Эрүүл мэндийн төвд үзүүлж буй тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын чиг хандлагыг хэлэлцэх, тэргүүн туршлагыг дэлгэрүүлэх зорилго бүхий зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл, МСЭМХ-ны ерөнхийлөгч, Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ц.Ганхүү, аймгийн ЭМГ-ын дарга Ч.Оюунаа болон Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нийт 46 сумын Эрүүл мэндийн төвийн 140 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны төлөөллүүд оролцлоо.
Тус зөвлөгөөн нь 06 дугаар сарын 20-ний өдөр "Идэвхтэй хөдөлгөөн -Эрүүл уушги" уриатай спортын тэмцээнээр үргэлжлэх юм.