Олимпын таеквондогийн спорт үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулсан "Ховдын цом-2025" Олимпын таеквондогийн аварга шалгаруулах тэмцээнд 30 байгууллагын 430 гаруй тамирчин оролцсоноос манай аймгийн "Жаргалант" клубийн 8 тамирчин "С" ангилал буюу шар, ногоон бүсний ангилалд амжилттай оролцон, ганзага дүүрэн ирлээ.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл амжилт үзүүлсэн тамирчин хүүхдүүдийг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
Тус тэмцээний 8-9 насны ангилалд:
28кг П.Содномдорж мөнгөн медаль 2-р байр/ 5-р сургууль,
29кг Б.Хүслэн мөнгөн медаль 2-р байр / 12-р сургууль /
25кг Т.Энхжин хүрэл медаль 3-р байр/5-р сургууль/,
26кг Г.Чингис хүрэл медаль 3-р байр /8-р сургууль /,

10-11 насны ангилалд:
34кг Т.Хүслэн хүрэл медаль 3-р байр/5-р сургууль /,
Тэмцээний Өсөх ирээдүйтэй тамирчнаар Г.Онцгойбаяр хүрэл медаль, М.Эрдэмбилэг хүрэл медаль тус тус хүртсэн амжилт үзүүлжээ.