Бүсийн залуучуудын инновац, бүтээлч санаачилгыг дэмжиж, гарааны бизнесийг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах зорилгоор “Star up demo day-25” төслийг хэрэгжүүлэн өнөөдөр дүнгээ гаргалаа.
Зүүн бүсийн шилдэг стартапаар 1 дүгээр байранд Дорнод аймгийн Made in Dornod багийн нутгийн брэнд борлуулах автомат вендор машин 20 сая төгрөгөөр, 2-р байранд Сүхбаатар аймгийн “Нүүдэлчин оффис” багийн гэр хорооллын хүүхдүүдэд зориулсан явуулын оффис 17 сая төгрөгөөр, 3-р байранд Хэнтий аймгийн Амиго сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл шалгарч 15 сая төгрөгийн дэмжлэг авлаа.
Шагналыг аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга Ш.Ёл, Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Базаррагчаа нар гардуулан өглөө.