Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжихэд чиглэсэн “Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийн хэлэлцүүлгийг хүүхдийн өмнө үүрэг хүлээгч байгууллага, албан тушаалтнуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, харилцан туршлага солилцох, хүүхдийн хөгжлийн сайн жишгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
Манай аймаг орон нутгийн төсвийн дэмжлэгээр хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэн дугуйлан, сургалтыг тогтмол зохион байгуулж буй нь улсад жишиг болохуйц сайн туршлага бөгөөд энэхүү сайн туршлагад тулгуурлан хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаараа онцлог болж байна.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд М.Бадамсүрэн, Ц.Идэрбат, Л.Соронзонболд, С.Эрдэнэбат нар оролцож, санал бодлоо хуваалцаж байна. Мөн аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Ш.Ёл, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газар, Боловсролын газар, Биеийн тамир, спортын газар, “Хүүхэд – Эрдэнэ” төслийн зохицуулагч Д.Ундраа, “Хүн болох багаасаа” төслийн байнгын ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Д.Бүжин, багш сурган хүмүүжүүлэгчид болон хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид өргөн бүрэлдэхүүнээр оролцож байна.