ЭРЭЭНИЙ ТЭРЭГНИЙ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

1 хоног
ЭРЭЭНИЙ ТЭРЭГНИЙ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Баян-Уул сумын Эрээний тэрэгний үйлдвэр үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг өнөөдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.
Түүхт ойн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, Ц.Идэрбат, Ш.Бямбасүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон нутгийн ард иргэд, тус нутгаас гаралтай зочид төлөөлөгчид, ахмад буурлууд, залуучуудын төлөөлөл оролцож байна.
БНМАУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын 1945 оны 5 сарын 27-ны өдрийн 57 дугаар тушаалаар партизан Дамдины Содномдаржаа үйлдвэр байгуулах томилолт авч, мөн оны 6 сарын 22-ны өдөр тэрэгч модоч дархчуулын дэргэд өссөн голцуу л буриад сумдын эртэй дархчуулын тухайн үед цэргийн алба хааж байсан Ц.Гэнин (Мухардаан), Б.Бираа, Г.Цэгмид нарын байлдагчид хөвгүүдийг армиасаа сонгон авч тухайн үеийн 4-р багийн нутаг Өвөр Эрээн гэдэг газар Эрээний тэрэгний үйлдвэрийн шавыг тавьж байжээ.
Тухайн үедээ 340 гаруй ажилчидтай 7 цехтэй, тэрхүү хөгжил дагасан бага эмчийн салбар (сүүлд их эмчийн салбар болсон), 8 жилийн сургууль, банк, хоршоо, дэлгүүр, шатахуун түгээх станц, 24 цагийн дизель, холбоо, соёлын төв, цэцэрлэг, ясльтай суурин болон хөгжүүлж байжээ.