ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

8 цаг
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Аймгийн удирдах ажилтны өнөөдрийн шуурхай хуралдаанд Аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн үйл ажиллагааны мэдээлллийг танилцууллаа. Тус зөвлөлийн энэ оны ажлын төлөвлөгөө эхний хагас жилийн байдлаар 58 хувийн гүйцэтгэлтэй байна.
Орон нутгийн зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдалд хяналт тавих, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа ч энэ оны хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 12 осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат цаашид хөдөлмөрийн аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар нийт байгууллагын удирдлагуудад чиглэл өглөө.