Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах арга зүйн зөвлөлдөх уулзалт-сургалт” зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын алба, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Дорнод аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөлөл, мэргэжилтнүүд, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид өргөн бүрэлдэхүүнээр оролцож байна.
Зөвлөлдөх уулзалт-сургалтад ГБХНХЯ-ны шинжээч А.Азжаргал, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга Ш.Ёл, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал, Баянхонгор аймгийн ХГБХГГ-ын дарга Н.Мэндбаяр, Дархан-Уул аймгийн ХГБХГГ-ын дарга н.Амгалан, Сонгинохайрхан дүүргийн ХГБХХ-ийн дарга Н.Хөхөө нарын удирдлага, мэргэжилтнүүд оролцож, туршлага солилцож, арга зүйн зөвлөмж гарган ажиллаж байна.
Уулзалт-сургалтад танхимаар 136, цахимаар 1450 гаруй гэр бүл, хүүхдийн салбарын мэргэжилтнүүд хамрагдан хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц гаргалгаа, хамтарсан багийн уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.