“АМЬДРАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД БИДНИЙ МАНЛАЙЛАЛ” СЭДЭВТ БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

1 хоног
“АМЬДРАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД БИДНИЙ МАНЛАЙЛАЛ” СЭДЭВТ БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Засаг захиргааны анхан шатны нэгж “ Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд багийн Засаг дарга нарыг мэргэжил, арга зүйгээр хангах, хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалт, зөвлөгөөнийг энэ сарын 26,27-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус зөвлөгөөнөөр аймгийн Засаг дарга Ш,Ёл, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон төрийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд 14 сумын 67 багийн Засаг дарга нарт мэдээлэл өгч, мэргэжил арга зүйгээр хангах сургалтыг зохион байгуулж байна.