ЭРГЭХ ХОЛБОО CUP-2025” ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТЭМЦЭЭН СҮХБААТАР АЙМГИЙН БАРУУН-УРТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

4 хоног
ЭРГЭХ ХОЛБОО CUP-2025” ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТЭМЦЭЭН СҮХБААТАР АЙМГИЙН БАРУУН-УРТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын ирээдүйн мэргэжилтэнг ахлах ангиас нь эхлэн бэлтгэх, хүүхэд залуусын багийн ажиллагаа , технологийн сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх зорилго бүхий “Эргэх холбоо cup-2025” харилцаа холбоо, мэдээллийн технологийн тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 06 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.
Тус тэмцээний 1 дүгээр шатны шалгаруулалтад тэнцэж оролцох эрхээ авсан манай аймгийн 40 суралцагч тэмцээнд оролцох бэлтгэл ажлыг хангаж байна.
Aймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл тэмцээнд оролцох хүүхдүүдийг хүлээн авч уулзаж амжилт хүслээ.
Тэмцээн
1. Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу Дрон жолоодлого • Сонирхогчдын /commercial/ • Тоглоомын /toy/ • Өөрөө угсрах /DIY/
2. Цахим спортын тэмцээн • Mobile Legends (сонирхогчдын) • PUBG Mobile (сонирхогчдын)
3. “DIGITAL FIRST” сэдэвт илтгэлийн тэмцээн
гэсэн үе шаттай явагдах юм.