БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

3 хоног
БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
“Амьдрах орчныг сайжруулахад бидний манлайлал” сэдэвт багийн Засаг дарга нарын зөвлөгөөн хоёр дахь өдрөө сургалт, хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Хэлэлцүүлгээр багийн Засаг дарга нар өөрийн багт тулгамдаж буй асуудлуудаа нээлттэй хэлэлцэж байна.
Тус хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий болон холбогдох хэлтсийн дарга нар оролцож байна.