“САЙН ТУРШЛАГЫГ БУСАД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮН ГАРЛАА

3 хоног
“САЙН ТУРШЛАГЫГ БУСАД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮН ГАРЛАА
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор Монгол Улсын Төрийн албаны өдрийг жил бүрийн 07 дугаар сарын 03-ны өдөр тэмдэглэж байхаар тогтоосонтой холбогдуулан төрийн албаны үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сумдын ЗДТГ болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын дунд зохион байгуулсан сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх уралдааныг 2 үе шаттай зохион байгуулж, 2 дугаар шатанд шалгарсан 9 сайн туршлагаа танилцуулан өнөөдөр дүнг гаргалаа.
Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга У.Уранбилэг, Дорнод аймаг дахь төрийн албаны зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Нандин-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Отгончимэг нар оролцлоо.
Сумдаас :
1. Баян-Уул сумын Засаг даргын тамгын газрын “ Эрх зүйн хөтөч “ нэвтрүүлэг сайн туршлага нэгдүгээр байрт шалгарч 1.000,000 төгрөг,
2. Дашбалбар сумын Засаг даргын тамгын газрын “Албан хаагчийн сэтгэл ханамжид гэр бүлийн оролцоо”-г чухалчлах нь сайн туршлага хоёрдугаар байрт шалгарч 800,000 төгрөг,
3. Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын “Хариуцлагатай, ёс зүйтэй төрийн албыг бэхжүүлэх нь сайн туршлага гутгаар байрт шалгарч 500,000 төгрөг,
Байгууллагаас:
1. Аймгийн Эрүүл мэндийн газрын “ Эерэг, мэдрэмжтэй, гүйцэтгэлтэйгээр тултал ажлаа хийе” сайн туршлага нэгдүгээр байрт шалгарч 1.000,000 төгрөг,
2. Аймгийн Татварын газрын “ Хүний эрх, жендэрийн хариуцлагатай харилцаа холбооны гарын авлага сайн туршлага хоёрдугаар байрт шалгарч 800,000 төгрөг,
3. Хүнс, хөдөө аж ахуйн газрын “Салбарын хүний нөөцийг бүрдүүлэх” сайн туршлага гутгаар байрт тус тус шалгарч 500,000 төгрөгөөр шагнууллаа.