Азийн Ойн хамтын ажиллагааны байгууллага, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран Дорнод аймгийн Баян-Уул суманд байгуулсан иж бүрэн техник тоног төхөөрөмж, хүлэмж бүхий өндөр хүчин чадалт 70га мод үржүүлгийн газарт 10 гаруй төрлийн навчит болон шилмүүст модыг үрээр тарьж, үржүүлж байна.
Ийнхүү "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай Дорнод аймгийн 40 сая мод тарих ажилд тарьц, суулгацыг нийлүүлэх нөөцийг бүрдүүлж байгаа юм.
Аймаг, орон нутгаас дэмжиж 4 ажлын байрыг нэмж бий болгожээ.