Аймгийн Батлан хамгаалах газрын дарга, Засаг дарга Ш.Ёл, Цагдаагийн байгууллагын техник хэрэгсэл, ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөдөлгөөнт эргүүлийн 4 шинэ автомашиныг хүлээлгэн өглөө.
Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, хөдөлгөөнт эргүүл хийх автомашины тоог нэмэгдүүлснээр гудамж талбай, олон нийтийн газруудад тавих хяналтыг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил эрчимжих юм.