Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн түр хугацаанд авто замын хилийн боомтуудын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргалаа.
БНХАУ-д гарсан коронавирус өвчний дэгдэлттэй холбогдуулан Монгол, БНХАУ-ын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газар хамтарсан хэлэлцээрийн 7 дугаар заалтыг үндэслэн уг шийдвэрийг гаргаж байгаа юм.
Монгол улсын иргэн албан ажлаар БНХАУ-руу зорчих тохиолдолд албан байгууллагын шийдвэр, томилолтын хуудсыг үндэслэн хилээр нэвтрүүлэх ба бусад тохиолдолд хилээр нэвтрэх боломжгүй юм. Харин хилийн боомтоор орж ирэх Монгол улсын иргэнийг татах, гадаадын иргэдийг гаргах хөдөлгөөн хийгдэх юм.
Мөн газрын тосны экспортын тээвэрлэлт хэвийн явагдах бөгөөд холбогдох байгууллагуудын хяналтан дор нарийн шалгуураар тээврийн жолоочийг хилээр нэвтрүүлнэ.