БУЙР НУУРЫН ЭРЭГ ДАГУУ ОЙН ЗУРВАС БАЙГУУЛЖ, ЦӨЛЖИЛТӨӨС СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

1 долоо хоног
БУЙР НУУРЫН ЭРЭГ ДАГУУ ОЙН ЗУРВАС БАЙГУУЛЖ, ЦӨЛЖИЛТӨӨС СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Буйр нуурын эрэг дагуу байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, элсний нүүдэл болон цөлжилтийн эсрэг урт хугацааны хамгаалалт бий болгох зорилгоор 10 га талбайд, 50 метрийн өргөнтэй, 2000 метр урт хашаатай ойн зурвас байгуулах ажлыг хэрэгжүүлээд байна.
Уг ажлын хүрээнд нийт 21.0 мянган ширхэг, хоёр төрлийн мод тарьсан бөгөөд тарих ажлыг экологийн нөхцөл, хөрсний онцлогт тохируулан төлөвлөсөн.
Модны ургалт, амьдралын хувь хэмжээг 2025 оны намар тогтоож, үр дүнг үнэлэхээр төлөвлөж байна.