НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

1 долоо хоног
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий иргэн, иргэдийн бүлэг, судалгаа шинжилгээний болон төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна.
Засгийн газрын 2021 оны 109 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын дагуу төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, албан тушаалтны ёс зүй, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, энэ үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг татан оролцуулах замаар төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгоход оршино.
1.Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
1.1. Авлигын эсрэг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1-д заасан төрийн байгууллагын хүлээх нийтлэг үүргийн хэрэгжилт;
2.Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх хэлбэр
2.1.Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг дараахь хэлбэрээр хэрэгжүүлнэ:
2.1.1.төрийн байгууллагын цахим хуудсанд мониторинг, дүн шинжилгээ хийж, тайлан, мэдээлэл, санал боловсруулах;
2.1.2.нээлттэй өгөгдлийн системийг ашиглах, харьцуулах, судлах, тайлан, мэдээлэл, санал боловсруулах;
2.1.3.тухайн байгууллагын нээлттэй мэдээ, мэдээлэлтэй танилцах, судалгаа хийх, мэдээлэл, санал боловсруулах;
2.1.4.төрийн байгууллагын үзүүлж буй үйлчилгээний явцад ажиглалт хийх, тайлан, мэдээлэл, санал боловсруулах.
3. Иргэн, иргэдийн бүлэг, судалгаа шинжилгээний болон төрийн бус байгууллага нь дурдсан шаардлагыг хангасан байна:
3.1.хяналт хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтантай сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаагүй буюу гэрээний дагуу ажил, үйлчилгээ эрхэлж байгаагүй;
3.2.хяналт хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтантай сүүлийн 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулж ажиллаагүй байх;
3.3.хяналт хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтнаас сүүлийн 2 жилийн хугацаанд бэлэг, хандив, санхүүгийн дэмжлэг, туслалцаа аваагүй, мөн төлөөлөл хэрэгжүүлээгүй байх;
3.4.олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэгч этгээдийн гэр бүл, найз нөхөд, нэгдмэл сонирхолтой этгээд нь хяналт хэрэгжүүлэх байгууллагад ажилладаггүй байх;
3.5.хяналт хэрэгжүүлэх байгууллагын эрх бүхий албан тушаалтантай хамаарал бүхий этгээд биш байх.
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн, иргэдийн бүлэг, судалгаа шинжилгээний болон төрийн бус байгууллага аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст 2025 оны 07 сарын 04-ны өдрийн дотор ирүүлж хамтран ажиллахыг урьж байна.