БИД “ЦЭРГИЙН ТАНГАРАГ”-ТАА НАСАН ТУРШДАА ҮНЭНЧ ЯВНА

6 хоног
БИД “ЦЭРГИЙН ТАНГАРАГ”-ТАА НАСАН ТУРШДАА ҮНЭНЧ ЯВНА
Зэвсэгт хүчний 327 дугаар ангид зохион байгуулагдаж буй “Оюутан цэрэг-2025” цэргийн мэргэжил олгох сургалт, бэлтгэлийн хүрээнд алба хаагчдын авьяас чадвар, эх оронч үзлийг дэмжих зорилгоор “Нэг тангараг – Нэг зүрх” урлагийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд оюутан цэргүүдээс гадна офицер, ахлагч нар идэвхтэй оролцож, бүтээлүүддээ эх оронч үзэл, цэргийн тангарагтаа үнэнч байх үзэл санааг тусган илэрхийлсэн бөгөөд “Нэг тангараг – Нэг зүрх” нэртэй жүжигчилсэн тоглолт, “Алхаа бүрт – Эх орон” нэртэй уран шүлгээрээ үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, алба хаагчдын авьяас чадварыг харуулсан үйл ажиллагаа боллоо.