ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ДУУСАХ ХҮРТЭЛ ЗАМ ХААЛТТАЙ БАЙНА

5 хоног
ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ДУУСАХ ХҮРТЭЛ ЗАМ ХААЛТТАЙ БАЙНА
Хэрлэн сумын 2 дугаар багийн арын зам буюу Лхамжавын гудамж дагуух 2.8 км урттай авто замын засвар, явган хүний зам болон дугуйн зам шинээр байгуулах ажлыг “Чандмань тал” ХХК гүйцэтгэж, захиалагчийн хяналтыг “Ангад арвижих” ХХК хэрэгжүүлэн ажиллаж байна.
Одоогоор цаг агаарын хэт халалттай холбоотойгоор ажлын горимыг өөрчилж, өдөр бүрийн 16:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс замын ажил бүрэн дуусч, улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл тус замыг түр хугацаанд хаалттай байлгахаар шийдвэрлэжээ.
Гэрээний дагуу төслийн ажлыг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бүрэн дуусгана.