Хэрлэн сумын 7 дугаар багийн нутагт орших Баянтүмэнгийн гудамжны авто замын шинэчлэлийн ажил үргэлжилж байна.
Уг ажлын хүрээнд нийт 420 метр урт, 7 метрийн өргөнтэй асфальт бетон хучилттай авто зам, авто замын хоёр талаар тус бүр 2 метрийн өргөнтэй явган хүний зам, мөн 420 метр урт ус зайлуулах суваг хоолойн ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд одоогоор нийт ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.