Аймгийн Улаан загалмайн хорооноос гамшигт өртсөн айл өрхөд туслах Хүмүүнлэгийн аяныг эхлүүлээд байна.
Монголын улаан загалмай нийгэмлэг, Австралийн Улаан загалмай нийгэмлэг хамтран гамшгийн дараах хариу арга хэмжээ авах хүрээнд 14 айлд тус бүр 550 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж, 6 айлд таван ханатай иж бүрэн гэрийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ.