КРИСТАЛ БАГА СУРГУУЛЬ НЭЭГДЛЭЭ

3 долоо хоног
КРИСТАЛ БАГА СУРГУУЛЬ НЭЭГДЛЭЭ
Аймгийн Засаг даргын 2025 оны 09 сарын 03 өдрийн A/451 тоот захирамжаар Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын Кристал бага сургуульд сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг олголоо.
Кристал сургууль нь Оюун ухааны академи нэртэйгээр 2016 оноос эхлэн сургалтын төвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ хичээлийн жилээс эхлэн бага сургууль болон өргөжөөд байна.
Тус сургууль нь суралцагч бүрийн оюун ухааны чадамжийг хөгжүүлж, зөв төлөвшилтэй, бие даан суралцах чадвартай иргэн болгон төлөвшүүлэх зорилго тавин 8 багш, ажилтан, 10 гаруй сурагчтайгаар энэ хичээлийн жилийн сургалтаа эхэллээ.