Өнөөдөр 15 цагаас 17 цагийн хооронд болсон түр зуурын хүчтэй нөөлөг салхи, ширүүн борооны улмаас Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдын иргэд, малчид их хохирлыг амслаа.
Байгалийн үзэгдлийн улмаас тус сумдад сургуулийн дээвэр нурж, байшин барилгын цонх хагарч, олон айлын гэр нурж, нийт 4 иргэн бэртсэн тул аймгийн Онцгой комиссоос аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан шуурхай бүлгийг томилж, газар дээр ажиллах, хохирол тогтоохоор Цагаан-Овоо сум руу хөдөллөө.
Бэртсэн иргэдийг сумын Эрүүл мэндийн төвд авчирч, яаралтай анхны тусламж үзүүлсэн бөгөөд шаардлагатай тохиолдолд БОЭТ-рүү тээвэрлэх аж.
Мөн Цагаан-Овоо суманд Боловсролын газраас хүүхэд хамгаалал, хөрөнгө оруулалт, боловсролын улсын байцаагч бүхий 5 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг ажиллахаар хөдөллөө.
Бусад суманд "Сумын Онцгой комисс" ажиллаж байна.