БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баярын хүрээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн медалиар бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер ахлагч нарыг шагналаа.
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон, Ойг зохион байгуулах комиссын дарга, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын Монгол Улстай хамтын ажиллагаа хариуцсан сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевич нар гардуулан өгсөн юм.