1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

3 долоо хоног
1945 ОНЫ  ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
Тусгаар тогтнолын талбайд Чойбалсан цэргийн хүрээний зэвсэг техникийн болон албаны онцлогийг харуулсан үзэсгэлэн, Төв номын сангаас явуулын ном сан, аймгийн Музейн явуулын үзмэрүүд дэлгэгдэж, Чойбалсан хүрээний цэргийн анги нэгтгэлүүд баярын жагсаалыг хийлээ.
Мөн аймгийн Батлан хамгаалах газрын дарга, Засаг дарга Ш.Ёл болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Оросын хамтын ажиллагааны сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевич нар 1945 оны Чөлөөлөх дайны амьд гэрч, ахмад дайчин Яримпилын Өсөхөд хүндэтгэл үзүүллээ.