0-1 насны хүүхдийн амбулаторийн үзлэгийг гэрийн үзлэгт шилжүүлэх чиглэл өглөө

4 жил
0-1 насны хүүхдийн амбулаторийн үзлэгийг гэрийн үзлэгт шилжүүлэх чиглэл өглөө

Аймгийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу БНХАУ-д бүртгэгдсэн шинэ коронавирусийн халдвар болон улирлын томуу томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, өрх, сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төв бэлэн байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн, олон нийтэд зөв мэдээлэл хүргэх эрүүл мэндийн сургалт сурталчилгааг үе шаттай иргэдэд хүргэх арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу томуу томуу төст өвчнөөр өвчилсөн бага насны хүүхэд эмнэлгийн орчноос авах халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс 0-1 насны хүүхдүүдийн амбулаторийн үзлэгийг гэрийн үзлэгт шилжүүлэх чиглэл өглөө.

Ялангуяа 0-1 насны хүүхдүүдийг эмнэлэгт, авчрахгүй байх, өрхийн эрүүл мэндийн төв болон яаралтай түргэн тусламжийн тасгаар утсаар дуудлага өгч үзүүлэх юм.
БОЭТ-ийн яаралтай түргэн тусламжийн төвийн 7058103, 7058-3201 харьяа өрхийн эрүүл мэндийн төвийнхөө утсаар дуудлага өгч гэрээр үйлчлүүлээрэй.

"Асралт-Үйлс" ӨЭМТ-7058-3391
"Мянган Жаргалан" ӨЭМТ-9820-3439
"Ягаан цээнэ" ӨЭМТ-Төв салбар /7058-4120/
27-р байр-8977-5780, Төмөр зам -8658-8008

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.