Аж ахуйн нэгж, байгууллагуудад бизнесийн орчныг дэмжих, мэдээлэл солилцоог түргэн шуурхай болгох зорилготой
www.e-business.mn цахим сайтаар дамжуулан аж ахуйн нэгжүүд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга хийх, түнш байгууллагуудтай харилцах, мэдээлэл солилцох, бизнесийн шинэ боломжуудыг хайх зэрэг өргөн хүрээний үйлчилгээг авах боломжийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам бүрдүүлэн байна. Мөн аж ахуйн нэгжүүд үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг шинээр авах, сунгах, цуцлах хүсэлтээ цахимаар
www.license.mn цахим платформоор авах боломжийг нь бүрдүүлэн ажиллаж байна. Бизнес эрхлэгчид, ААН-үүд E-Business платформыг ашигласнаар төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, бизнес эрхлэгчдийн цаг, зардлыг хэмнэх, хөрөнгө оруулагчдыг татах, орон нутгаас бизнес эрхлэх боломж нэмэгдэхээс гадна төрийн байгууллагад биечлэн очих шаардлагагүйгээр төрийн үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа юм.