НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН БАГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

1 долоо хоног
НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН БАГ  МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Манай аймагт НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүдийн баг ажиллаж, хүүхэд, өсвөр үеийнхний нөхцөл байдал, тэдэнд чиглэсэн үйл ажиллагааны үр дүнтэй газар дээр нь танилцаж байна.
Энэ ажлын хүрээнд өсвөр үеийн кабинетууд, сургуулиудад байгуулсан охидын өрөөний үйл ажиллагаа, хүүхдийн хөгжил хамгаалалд чиглэсэн бүтээлч шийдлүүдийг судлан, нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх юм.
Уулзалтад аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар, Байгаль орчны газар болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцож, хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн асуудлаар санал солилцлоо.
Мөн өнгөрсөн оноос хэрэгжиж буй “Хакатон” тэмцээний ялагчдын санаачилсан төсөл, сэтгэл зүйчийн өрөөний үйл ажиллагаа, сургуульд суурилуулсан ус цэвэршүүлэгчийн ашиглалттай танилцахаар төлөвлөөд байна.