Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Ёл, Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал Кожи Курушима тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
2018 онд Мобиком корпораци ХХК нь “Сургууль, цэцэрлэгийг боловсон ариун цэврийн байгууламж” төслийг Халхгол, Булган, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдад хэрэгжүүлснийг үргэлжлүүлэн аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүх сумандаа амжилттай хэрэгжүүлж, сургууль, цэцэрлэг, дотуур байр, сумдын эрүүл мэндийн төвийн модон жорлонг халж чадсан анхны аймаг болсон.
Энэ удаа Манай аймагт “Smart education” төслийг Хэрлэн сумын 11 дүгээр сургуульд хэрэгжүүлж, “Дижитал анги”-ийг байгуулсанд аймгийн Засаг даргын хувьд талархал дэвшүүлж, үргэлжлүүлэн аймгийнхаа бүх сургуульд “Дижитал анги” байгуулах төслийг үе шаттай хэрэгжүүлэхээ илэрхийллээ.
Талууд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж хүүхэд хөгжлийн “Хүн болох багаасаа”, хүүхэд хамгааллын “ Хүүхэд эрдэнэ” төсөл болон үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчны хэрэглээ чиглэлээр хамтран ажиллах боломжтой тухай санал солилцов. Мөн Мобиком корпорациас алслагдсан сум, суурин газар, хилийн боомтуудад үүрэн холбооны сүлжээг нэвтрүүлэх, хүчин чадлыг сайжруулахад анхаарч ажиллана гэв.