Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээний төв нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон болзошгүй эрсдэлд өртөх иргэдэд хамгаалал, дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.
Тус төв нь анх 2014 онд “Түр хамгаалах байр” нэртэйгээр байгуулагдаж 2018-2019 онд НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилт болон орон нутгийн төсвийн дэмжлэгтэйгээр өргөтгөн засвар хийж, нэг дор найман иргэнийг хүлээн авах хүчин чадалтай Нэг цэгийн үйлчилгээний төв болон өргөжиж хохирогч хамгааллын долоон төрлийн цогц үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Тухайлбал хүчирхийлэлд өртсөн болон эрсдэлд байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийг түр байрлуулан хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ орон нутгийн хамтарсан багуудтай хамтран тогтвортой хариу үйлчилгээг үзүүлж байгаа юм.