Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын 1, 6, 10, 11 дүгээр багийн нийтийн эзэмшлийн гудамж, авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор ухаалаг хяналтын камерын системийн суурилуулалтын ажлыг хэрэгжүүлж байна.
Дээрх ажлын хүрээнд нийт 253 ширхэг камер,
16,500 м шилэн кабель,
4,300 цахилгааны кабелийн холболт болон дагалдах хэрэгслийн угсралт, суурилуулалт хийхээр төлөвлөөд байна.
Суурилуулж буй камер нь автомашины дугаар таних, өдөр болон шөнийн горимтой, чиглэлийн болон 360 градус эргэх боломжтой гурван төрөл байх юм.
Түүнчлэн 2026 онд серверийн программ хангамж нь хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг платформ дээр ажиллаж, видео хяналт (VMS), дундаж хурд илрүүлэх зэрэг нэмэлт функцтэйгээр ашиглалтад орно.