Чойбалсан “ОНӨААТҮГ”-аас аймгийн төв хогийн цэгийн ойролцоо гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвас татах ажлыг эхлүүлээд байна.
Тус ажлыг энэ сарын 23-ны өдрөөс эхэлж, ковшоор хөрс хуулан гүйцэтгэж байгаа бөгөөд нийтдээ 4400 метрийн урт, 15 метрийн өргөнтэй зурвас байгуулах юм. Ажлыг долоо хоногийн хугацаанд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
Хамгаалалтын зурвас татсанаар ойр орчмын хог хаягдлаас үүдэн гарч болзошгүй гал түймрийн эрсдэлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх юм.