Аймгийн төр, нутгийн захиргааны төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын Удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай хуралдаанд аймгийн Дорнод нийтийн аж ахуй “ОНӨААТҮГ”, Чойбалсан хөгжил “ОНӨААТҮГ”, МУИС-ийн Зүүн бүсийн сургууль зэрэг байгууллагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл танилцууллаа.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат шуурхай хуралдаанд тавьсан мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд:
1.Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдалд хяналт тавьж, ажил эрчимжүүлэх, дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргад,
2.Салбарын статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж, үйл ажиллагаагаа зөв, оновчтой төлөвлөж, үр дүнтэй ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад,
3.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээллийг үнэн зөв, иргэдэд ойлгомжтой байдлаар цахим хуудсанд болон нээлттэй мэдээллийн системд 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн байршуулж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад,
4.Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” уриан дор 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллахыг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргад, ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулах ажил, арга хэмжээний нэгдсэн удирдамжийн дагуу холбогдох үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад,
5.Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулж, 2026 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг сум, орон нутаг, аймаг, бүс, улсын хэмжээнд төлөвлөн боловсруулж, танилцуулахыг аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн газрын даргад,
6.Иргэдийн тав тух, аюулгүй байдлыг хангах үүднээс Чойбалсан хотын гэрэлтүүлгийн ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Хэрлэн сумын Засаг даргад, хэрэгжилтийг хангаж ажиллахыг “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын даргад тус тус үүрэг болгов.