МОНГОЛ УЛСЫН ЗГХЭГ, КОНРАД-АДЕНАУЭР САН ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1 долоо хоног
МОНГОЛ УЛСЫН ЗГХЭГ, КОНРАД-АДЕНАУЭР САН ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Конрад-Аденауэр сан хамтран төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулж “Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, ISO 18091:2020 стандартын тухай болон хэрэгжүүлэх үр дүн, анхаарах асуудал”, “Удирдлагын арга барил”, төрийн албан хаагчийн итгэл үнэмшил, байгууллагын үйл ажиллагаанд стандарт нэвтрүүлсэн туршлагын талаар илтгэл, мэдээлэл хийв.
Сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий, Монгол дахь КАС-ийн хөтөлбөрийн менежер С.Ганзаяа нар оролцож, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга, хүний нөөцийн мэргэжилтэн, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд танхимаар, сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга нар цахимаар холбогдон нийт 80 гаруй төрийн албан хаагч хамрагдлаа.